Орон нутагт тоглолтоор явж байхдаа хамтлагийнхаа жүжигчин эмэгтэйтэй таагүй харилцааны улмаас халуун ус нэгэн рүүгээ цацалсан эргээс болж Ц.Алдармаа олны нүднээс нуугдаж амьдрах болсон билээ.

Уг хэрэгт Ц.Алдармаа ч өнөөх жүжигчин бүсгүй нь ч адилхан буруутай, хэн хэн нь хохирогч гэдгийг хэргийг нь мэдэх нэгэн ярьдаг.

Хаа нэг уран бүтээлээ олны өмнө гарах болсон тэрбээр сүүлийн үед нам гүмхэн байгаа нь хөл хүнд болсонтой нь холбоотой гэнэ шүү. Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж буй тэрбээр уужуу амгалангийн дээд болж тун чиг аз жаргалтай байгаа гэнэ лээ.

Анхны амьдралаасаа нэг хүүтэй тэрбээр удаах амьдралаа бизнес эрхлэгч залуутай эхлүүлсэн гэх шуум байдаг. Энх амаржаарай Ц.Алдармаа

