Дуу хуурын өлгий нутгийн дуучид бүсгүйчүүд, тэр дундаа төрсөн эгч дүүс Боржигон овогтой Наранцогт, Отгонцэцэг нар юм.
Уртын дууч МУГЖ Чулуунцэцэгийн гарын шавь Б.Наранцогт бүсгүйн хувьд тоглолтын хувцсаараа Монгол брэндээр, тоглолтын бус цагаараа дэлхийн брэндээр гоёдог нэгэн.
Саяхан болсон тоглолтод тэрбээр “Дөрвөн арвайт” брэндийн малгай, дээлээр гангарсан нь манай дуранд ийнхүү буусан байна.
з
Цангинасан хоолой, чанга инээдээрээ өөрийгөө чимдэг тэрбээр төрийн сонгуулиа хүндэтгээд Монгол дээл, гутлаар гангарч цахимд магтуулж байсан түүхтэй юм. Монгол өв соёлыг, түгээн дэлгэрүүлж байгаад нь баярлалаа.

