Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ХААН Банк “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр дахин тодорлоо
Папарацци

ХААН Банк “Шилдэг татвар төлөгч ААН”-ээр дахин тодорлоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/08/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын татварын албанаас жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Татвар төлөгчдийн өдрүүд” 25 дахь жилдээ тохиож байна. Хөгжил, дэвшлийг манлайлан, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээг өнөө жил “Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй.

Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж ирсэн ХААН Банк Монгол Улсын Сангийн яам, Татварын ерөнхий газрын талархлыг хүртэж, том ангиллын “Шилдэг татвар төлөгч ААН”-ийн нэгээр энэ жил тодорлоо.

ХААН Банк 2022 онд  улсын төсөвт 197.4 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 44.1 тэрбум, нийт 241.5 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээр сүүлийн дөрвөн жил дараалан “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр шалгараад байна. Түүнчлэн Монгол Улсын хамгийн том ажил олгогчийн нэгжийн хувьд ажлын байраар дамжуулан үнэ цэнийг бүтээж, нийгэм эдийн засагт чухал хувь нэмэр оруулж ажиллалаа.

ХААН Банк нь Монгол орон даяар байрлах 545 салбар нэгж болон цахим сувгуудаар дамжуулан нийт хүн амын 82 хувьд буюу 2.8 сая харилцагчид цахим болон биет бүх сувгаараа 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний тэргүүлэгч банк юм. 2022 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар банкны нийт актив 15.0 их наяд төгрөгт хүрсэн нь системийн гуравны нэг хувийг эзэлсэн үзүүлэлт бол харилцагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө 13.3 их наяд, харилцагчдад олгосон зээл 8.0 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө болон татварын дараах цэвэр ашгийн үзүүлэлтээр зах зээлийг тэргүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдгээр санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, найдвартай байдал, Монгол Улсын тэргүүлэгч банкны байр сууриа бид тогтвортой, тууштай хадгалж ирсэн билээ. Энэ бол байгууллагын үнэт капитал болсон нийт ажилтнуудаас гадна харилцагч та бүхний хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ. Амжилт бүрийг хамтдаа бүтээж ирсэн эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.