Нэгэн цагт өөрийн дуу хоолойгоороо ард олноо баярлуулж, үеийнхээсээ авьяасаараа цойлж явсан дуучид хаана явна вэ. Нэгэн цаг үед дуучин гэх тодотголтой, ард түмэндээ хүндлэгдэж, хайрлагдаж явсан олон дуучид сураг алдарч, бүр сүүлдээ мартагдах шахаад байна. Тэгвэл урлагтаа эргэн ирсэн хоёр бүсгүйг танилцуулъя.
Дуучин Э.Агиймаа
Дуучин Э.Агиймаа уран бүтээлдээ эргэн оржээ. Сайхан ч биетэй юм, сайрхах ч хоолойтой юм. Нэг хэсэг залуусын харцыг булааж, “Lonely night”, “Луйврын хот”-оор аялуулж байсан дуучин Агиймаа гэр бүл зохиож нам гүм амьдрах болсон.
Дуу хөгжим гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарсан дуучин бүсгүй маань “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр эргэн ирлээ.
Ташрамд дуулгахад, дуучин бүсгүй энд тэндэхийн баяр ёслол, арга хэмжээний тайзыг “согоо” аятай чимэх өндөр нуруутай. Тэрээр үеийнхэн дундаа л чимэг болж яваа бүсгүйчүүдийн нэг гэвэл нэг их буруутахгүй л байх.
Дуучин Эгшиглэн
Сүүлийн үед юу хийж байгаа нь тодорхойгүй сураг алдарсан дуучдын нэг бол яах аргагүй Эгшиглэн.
Өөрийн гэсэн CD ч гаргаж амжилгүй урлагаас хөндийрсөн дуучин шувуухай маань хувийн амьдралаа илүүд анхаарах болсон. Нэгэн хэсэг ха p там х и н ы хэрэгт орооцолдож явсан тэрээр хөөрхөн охины ээж болж нас намба суужээ.Урлагт эргэн ирж энд тэндхийн арга хэмжээнд харагдах болжээ.

