Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ
Папарацци

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/09/20231 сэтгэгдэл4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

-Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг шалгаж дуусав-

“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний мөрдсөн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.

Тодруулбал, УИХ-ын дэд дарга, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарын холбогдсон, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлжээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа тухай мэдээлэл өмнө нь олон нийтэд өгсөн. Тэгвэл ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Одоо 43 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн долоо хоногт “нүүрсний” гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж НПГ-т шилжүүлсэн байна. Үүнд “Улс төрд нөлөө бүхий этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх эрүүгийн хэргийг, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. Хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч нарыг өнгөрсөн долоо хоногт хавтаст хэрэгтэй нь танилцуулж дуусгасан. Ер нь ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 195 объектод нэгжлэг хийх, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 838 удаа, гэрчээр 2046 хүнээс мэдүүлэг авч, холбогдох байгууллагаас 1274 материал гаргуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Одоо ч явуулсаар байна.

-“Нүүрсний” гэх хэргийн бодит хохирлыг хэрхэн тооцож, тогтоож байгаа бол?


-Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахуулийг албан тушаалтнууд авсан байж болзошгүй нь тогтоогдож байна. Мөн энэ хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөнүүдийг гадаад улсууд руу шилжүүлсэн болохыг тогтоосон. Жишээ нь, 5.3 сая ам.долларыг АНУ, зургаан сая орчмыг БНСУ руу шилжүүлээд, хоёр сая илүү ам.доллар нь буцаж Монгол Улсад орж ирсэн. Үлдсэн нь хаана байгаа нь тодорхойгүй. Гэмт хэргийн замаар олсон уг хаана байгааг олохын тулд БНСУ-ын ерөнхий прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтны нэр дээр Казахстан улсад их хэмжээний нуугдмал хөрөнгүүд байгааг тогтоон шалгах ажиллагаанууд хийж байна.

-Засгийн газрын “Шувуу” болон “Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-“Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-аас 29 этгээдийг эх оронд нь эргүүлэн авчрахаар ажиллаж байгаагаас тав нь ирсэн. Тухайн хүмүүсийн заримтай нь холбоо тогтоож, Монгол Улсад ирүүлэх, нөгөө хэсгийг нь “deportation” буюу тухайн байгаа улсаас нь албадан гаргуулж эх оронд нь авчрах зэрэг ажиллагаа хийсэн.
Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд Европын Холбооны нэр бүхий улсад манай улсын авлигын гэмт хэргийн улмаас хулгайлагдсан хөрөнгө байгааг тогтоосон бөгөөд тодорхой ажиллагаа зохион байгуулснаар үр дүн гарч шилжүүлэн авахаар болсон. Үр дүн нь гарсны дараа энэ талаар олон нийтэд мэдээлэл өгөх болно” гэв.

“Нүүрсний” гэх хэргийн яллагдагч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн баасан гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллаж, хязгаарлалт тогтоогоод байсан билээ. Шүүгчийн захирамжийг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эс зөвшөөрч тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд гомдол гаргасныг өчигдөр хэлэлцээд Б.Ганхуягийг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгасан юм.
Бидний авсан мэдээллээр “Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Өмнөговь аймгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын холбогдсон үйлдлийг ч шалгаж дууссан гэнэ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга байсан, өдгөө ИТХ-ын даргаар ажиллаж буй Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар эл сумын нутагт гаалийн хяналтын талбай байгуулахаар газар авахаар хандсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

Тус сум дахь Цагаан хадны суурьшлын бүсэд 2020-2021 онд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгохдоо хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулсан хэмээн тэднийг яллагдагчаар тооцоод буй билээ. Эл хоёр хүнийг 2021 оны өвлөөс шалгаж эхэлсэн бөгөөд гэрээс нь их хэмжээний мөнгө, гадаад валют хууль сахиулагчид хураан авч байсан юм.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

1 сэтгэгдэл

  1. misheel on 05/09/2023 13:07

    mash sain shalgah heregtei.ih ch yum endtend nuusan bhaaa

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.