Ах нь согтуурсан үедээ төрсөн дүүгээ хүчиндсэн бусармаг хэрэг гарчээ.
Тодруулбал, 36 настай З гэгч согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн хэмээн хохирогч цагдаагийн байгууллагад хандсан байна. Хэрэг Их засаг их сургууль орчимд байх нийтийн байранд өнгөрсөн шөнө /2023.05.09/ 04.00 цагийн орчимд болжээ.
Хэргийн эд мөрийн баримтаар ор хөнжлийн давуу, дотуур хувцас зэргийг хураан авч, хэрэг үйлдэгчийг түр саатуулаад байгаа юм байна.

