Чойжин ламын сүм музейн удирдлага өнөөдөр /2023.05.09/ шинэ байрны асуудлаар тайлбар, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Түүх соёлын нандин өв. Соёлын яамны харъяа, музей болоод 85 жил болжээ. Төвийн халаалт төвлөрсөн шугам байхгүй. Цэвэр усаа зөөдөг.
20 ажилтантай. Мэргэжлийн байгууллагад хандаж халаалт тавих эсэхийг асуусан. Эхлээд дулаан алдалтаа алга болго гэсэн. Дулаан алдалтыг алга болгох боломжгүй. Одоо байгаа төрхөөр нь үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой. Сошиалд явж байгаа шинэ сан хөмрөгийн музейн талаарх мэдээллийг өгөхөд
Музей бол шинжлэх ухааны байгууллага, хамгаалалтад байдаг. Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүс тогтоосон. Хоёр га газрыг тогтоосон ч кадастрын зураг гэрчилгээ байхгүй байсан намайг ажлаа хүлээж авахад. Манай музейн дөрвөн газрыг 4 иргэн өөрийн эзэмшилдээ авч, барилга барьсан.
Кадастрын зураггүй байна гэдэг харамсалтай. Хоёр давхар хувийн орон сууц байсан. Эргэн тойрны орчин нөхцлийг хуваагаад авчихсан. Хойно автомашины зогсоол байсныг чөлөөлүүлсэн. Зөвхөн гол сүмийг кадастарт оруулсан бусдыг нь оруулаагүй байсан. Нэг га талбайгаа олж авахын тулд хөөцөлдсөн. Хууль дүрмийн дагуу явсан. Нэг га газар нь хэрмэн хашааны газар. Манай газар дээр 5 маргаан үүссэн байсан. Тиймээс шат шатны байгууллагад хандтал шийдэж чадаагүй. Төсөв ч хүнд байсан. Хүнд байдалд хана мөргөж ирсэн. 13 жилийн турш манайхан музейн ажил хийхээс гадна алдагдсан газраа олж авахын тулд нөр их ажил хийсэн. Хэл ам, дарамт шахалт үзсэн.
Гурван шатны шүүх дээр 13 жилийн турш 5 маргааныг эцэслээд Чойжин ламын музей бүх газраа эргүүлэн авсан. Кадастрын зураг хийлгэж, гэрчилгээ авсан. Бидэнд тусалсан хүн байхгүй. Дангаараа явсаар байгаад эргүүлэн олж авсан шүү.
Монгол Улсын түүх соёлын өв. Тиймээс хүн бүр анхаарах хэрэгтэй. Ганцхан бидний ажил биш шүү. Газаргүй байсан бол дурсгалт музей хаана орших байсан бэ. Манай музей онцлог ихтэй” гэлээ.
Түүх, соёлын үнэт өв Чойжин ламын сүм музейн фото :


