“Сахал” Ж.Бат-Эрдэнэ гишүүний одоогийн эхнэр Д.Отгонсүрэнг УАДБЧ-д бүжигчин байсныг мэдэх хүн цөөнгүй.
Хатагтай Д.Отгонсүрэн царайны сайхан, уян налархай биеэрээ үеийн залуусынхаа зүрхийг булааж явсан түүх түүнд бий.
Гэвч эцэст нь “сахалт” эрийн хоёр дахь гэргий болон сууснаараа эрх мэдэл, хөрөнгө мөнгө, албан тушаал түүнийх болсон гэдэг.
Гэвч Д.Отгонсүрэн хатагтай хаа очиж Чойжин ламын музейг хэн хүнээс илүү сайн авч яваа.
Өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ тэрээр “Энэхүү байгууллага байгуулагдаад 115, музей болоод 85 жил болж байна. Манайх төвийн халаалт, төвлөрсөн шугамд холбогдоогүй. Гүнийн худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг. Манайх 20 ажилтантай үйлчилгээний байгууллага.
115 жилийн өмнө эсгий гуталтай лам нар ном хурж байсан сүмд 21 дүгээр зуунд хүмүүс эсгий гуталтай ажиллаж байна. Манай ажилтнууд эрүүл мэндийн асуудалтай. Бөөр, эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөж байна. Сүүлийн жилүүдэд бид гуурсан хоолойн өвчтэй болсон. Халаалтгүй учраас үргэлж хуурай өрөөнд байрлаж ажилладаг. Монгол гэрээр оффис хийдэг. Архивын бичиг хэргээ агуулах сав байхгүй. Баримтуудынхаа дунд багтаж ядаад ажилладаг. Гадаа гарч зүлэг ногоо зулгаадаг.
580 мянган төгрөгийн цалин авч ажиллаж байгаа хүмүүс. Өнөөдөр бид сүмээ нээж чадахгүй хэмжээнд хүрлээ. Ажилтан олдохгүй байна. Ирсэн хүн нь цалин сонсоод ирэхгүй байгаа. Музейн үзмэр харгалзагч нар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандахад хортой нөхцөл гэж тооцохгүй гэсэн. Хүн ажиллах стандартыг хэд дахин зөрчсөн хүнд нөхцөлд бид ажиллаж байнa” гэсэн юм.



