Монголын улс төрд 1980-аад оныхон орж ирсээр цөөнгүй жилийн нүүр үзэж байгаа. Хэдийгээр нас нь 40 рүү дөхсөн ч тэднийг улс төрийн нялх Сэнгүм хэмээн яригддаг билээ.
Тэгвэл сүүлийн үед Нялх Сэнгүмүүд хөдөлгөөнд орж байгаа. Сонгууль дөхсөн болохоор чих нь зөөлөрч, эртнээс тойргоо тордоод, худлаа үнэн олон нийтэд харагдах ёстой болохоор эхнээсээ өөрсдийнхөө хачин “нялуун” зургийг цахим орчинд байршуулаад эхлэв.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон “нялх Сэнгүм”-үүд болох УИХ-ын гишүүн Э.Батшугар, Н.Учрал нарын хачин нялуун зураг цахимд хандалттай байна. Ягаад ч юм олон нийт тэднийг хонь чоно шиг улсууд гэж боддог юм билээ. Тэр ч утгаараа тэдний энэхүү хачин “нялуун” зургийг харсан хүмүүс элдэвлэж байгаа харагдана лээ.
Ямартай ч “нялх Сэнгүм”-үүдийн зургуудыг бид энэ удаад онцолж байна. Шүүмжлэх, дэмжих нь уншигч таны сонголт…

