Монголын урлагт өөрийн хүч хөдөлмөр, авъяас чадвараараа гарч ирсэн бүсгүйчүүдийн нэг бол А.Хшигдалай. “Хөдөөний хөөсөн мантуу”-аас хотын чамин бүсгүйн нэг болсон түүний хувьд төрсөн ч гэсэн уран бүтээлээ завсарлаагүй дайчин нэгэн гэдгээ алхам тутамдаа баталсан.
Завсарлага авдаггүй дайчин А.Хишигдалайн хурдыг гүйцэх хамтрагч цөөн тул тэрбээр уран бүтээлийн тал дээр олон хамтрагчтай байдаг. Тэр ч утгаараа Зоорийгаа “хаяж” Thunder руу шилжсэн. Хилийн чандад Thunder тоглолтоо хийж ирээд л дараагийн хамтрагч руугаа шилжсэн байгаа юм.
Тодруулбал, жүжигчин Цогтоо: “Одоо цаашдаа А.Хишигдалайг би аваад явнаа. Минийх. Би одоо хамт дуу гаргана. Баяртай” хэмээн албан ёсоор зарлав.
А.Хишигдалайн хэдэн залуу руу амжилттай шилжиж, хичнээн олон сайхан уран бүтээл хийхийг олон нийт таашгүй ээ.

