Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд 3.5 тэрбум төгрөгөөр “хулхидуулсан” иргэд мэдээлэл хийлээ
Мэдээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд 3.5 тэрбум төгрөгөөр “хулхидуулсан” иргэд мэдээлэл хийлээ

coolBy cool05/10/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмнөговь аймаг дахь “Таван толгой” ХК -ийн  хувьцааг хууль ёсны өмчлөгч иргэдэд мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн хувьцааг нь хуурамч гэрээ хэлцлээр  арилжиж, онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргийн талаарх баримт мэдээлэл, хэргийн материал, хуулийн байгууллагын шийдвэрүүдийг  хохирогч иргэдийн төлөөлөл Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон  Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарт хүргүүллээ.

Хувьцаа эзэмшигч иргэд нь шударгаар хөдөлмөрлөж бий болгосон өөрийн хөрөнгөөр “Таван толгой” ХК -ийн хувьцааг худалдан авч, 1998 оноос “Ажнай инвест” зэрэг брокер диллерийн  ХХК-д  данс нээлгэж, хувьцаагаа байршуулж үйлчилгээ авч байжээ.

Гэтэл хохирогч иргэдийн хувьцаа байршиж байсан “Ажнай инвест” компани нь өмчлөгч нараас ямар нэгэн итгэмжлэл, захиалга, зөвшөөрөл авахгүйгээр, хүчин төгөлдөр бус хэлцлүүд хийж, хуурамч бичиг баримтыг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс бүрдүүлж, иргэдийн хувьцааг 4-5 дамжуулан арилжаалж ашигласан  байна.

Ийнхүү анхан шатны жинхэнэ өмчлөгчийн зөвшөөрөл, бүртгэл баримтгүйгээр хуурамч арилжаанууд явагдаад “Ажнай инвест” ХХК-ны эзэн болох одоогийн УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ болон К.Д.Романовский, С.Өлзийхишиг нарын дансанд орсон болох нь тогтоогджээ.

Иргэдийн зүгээс хувьцаагаа хууль бусаар алдсан уг үйлдлийг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хандсанаар тус хорооноос Чингэлтэй дүүргийн ЭЦХ-тэй хамтран шалгалт явуулжээ. Шалгалтаар “Ажнай инвест” брокер диллерийн компанийн диллерүүд нь иргэдийн дансанд байсан хувьцааг өмчлөгч эзнийх нь итгэмжлэл, захиалгын гэрээгүйгээр, хуурамч арилжаагаар зарсан болохыг тогтоожээ.

Ийнхүү хууль бусаар арилжаалагдсан 72 хэлцлийг хүчингүй болгож, гомдол гаргасан 23 иргэний үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг сэргээсэн тогтоолыг 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар гаргаж иргэдийн өмчлөх эрхийг сэргээжээ.

Гэвч “Ажнай инвест” брокер диллерийн компанийн зүгээс СЗХ-г буруутган шүүхэд хандаж, хоёр шатны шүүхээр хэлэлцэж иргэдийн талд шийдвэр гарсан ч хяналтын шат буюу Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байна.

Өөрөөр хэлбэл “Ажнай инвест” брокерийн компанид тухайн үед диллерээр ажиллаж байхдаа хуурамч арилжаа хийснээр яллагдагчаар татагдсан Ц.Эрдэнэбат, Д.Мөнхсайхан, Д.Батчулуун, Ю.Мэдрээ, Ц.Дэлгэр-Өрнөх нарыг хуурамч гэрээ хэлцэл хийсэн нь нотлогдож, буруутай байгаа ч энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөгч, байцаагч, түүнд хяналт тавьсан прокурорууд нь илтэд байгаа нотолгоог санаатай орхигдуулж, хэргийн холбогдогч нарт ашигтай байдлыг бий болгосон байж болзошгүй.

Өөрөөр хэлбэл, “Ажнай инвест” ХХК-ны өмчлөгч, ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өөрийн удирдлаганд ажилладаг хувийн компанийхаа ажилтнуудаар хуурамч гэрээ, хэлцэл хийлгэж, иргэдийн өмчилж байсан хувьцааг 4-5 арилжаа дамжуулсны дараа өөрийнхөө дансанд байршуулсан үйлдлийг дутуу шалгаж гол холбогдогчийг тойрч үлдээсэн гэж үзэж байгаа юм.

Нэг иргэний алдсан хувьцааг өнөөдрийн ханшаар тооцоолж, биржид худалдвал 3.5 тэрбум төгрөгийн ханштай байна. Тухайн үед иргэд хувьцаагаа хууль бусаар алдаагүй байсан бол нэг жилд хамгийн багадаа 30 сая төгрөгийн ногдол ашиг авах ёстой байсан гэх тооцоолол гарч байна.

Иймэрхүү байдлаар өмчлөлийн хувьцаагаа алдсан иргэд Өмнөговь аймагт цөөнгүй байдаг бөгөөд дийлэнх нь гомдол гарган хөөцөлдөж, хууль шүүхийн байгууллагад хандаагүй орхисон байдалтай байгаа юм байна.

Ийнхүү иргэдийн хувьцааг хууль бусаар дээрэмдэж, тэдний өмнөөс өнгөрсөн жилүүдэд ашиг хүртэн завшсан, онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт анхаарал хандуулж, “Таван толгой” ХК-ны хувьцааг Д.Бат-Эрдэнийн данснаас гаргаж, жинхэнэ өмчлөгч нарын дансанд буцаан байршуулах, мөн тус компанийн хувьцааг эзэмшиж байсан, хувьцаагаа алдсан Өмнөговь аймгийн иргэдийг бүртгэлжүүлэн, энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, хохирлыг нөхөн барагдуулахыг хүслээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.