Ардын дууч Даваагийн Бурмааг нямбай нь дэндсэн чамбай хүүхэн гэж ойр тойрныхон нь дүгнэдэг.
Тэрээр багаасаа бөх нөхөртэй болно гэж мөрөөддөг байжээ. Харин түүний энэ мөрөөдөл насанд хүрсэн хойно нь биелсэн байна. Түүний мөрөөдлийн нөхөр Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин Б.Насандэлгэр юм. Түүнтэй ханилж, гурван хүүхдийн ээж болсон. Адтай сэргэлэн нь дэндсэн бүсгүйг эмнэлэгт хэвтэх зуур нөхөр нь түүний хайрыг улам татсан бололтой.
Тэрээр “Сайн хань аав ээжийг орлодог гэж үнэн үг шүү” гэжээ. Үргэлж ханиараа бахархаж цахим хуудасаа ханьтайгаа даруулсан зургаараа чимдэг.

