Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэгддэг загвар өмсөгч Э.Энхболд салбартаа 2007 оноос цахиур хагалан гарч ирсэн бөгөөд “Говь” брэндийн нүүр царайгаар 10 жил ажилласан нэгэн.
Тэрээр өөрөөсөө гурван насаар эгч загвар зохион бүтээгч Отгонжаргалтай ханилаад 10 гаруй жилийн нүүр үзсэн бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй. Сошиалд цахиур хагалж үе үе чухал сэдэв хөнддөг тэрээр энэ удаад ингэж бичжээ.
“Монголын амьдрал 9:00 цагт буюу нар мандсанаас хойш 4 цагийн дараа эхэлж байна. Үйлчилгээний байгууллага 11:00 цагт буюу нар мандсанаас хойш 6 цагийн дараа эхэлж байна…
Гэтэл хөгжил дэвшлээрээ тэргүүлж буй улс орнууд наран мандахтайгаа уралдаж ажил амьдралаа эхлүүлдэг” гэжээ.

