“Ард” Ганхуяг, Ц.Оюунгэрэлд хандаж
“Оюунгэрэл гээд нэг улстөрч байдаг юм байна. Цэдэвдамбын Оюунгэрэл гээд. Ардчилсан намд байсан одоо Иргэний Оролцоо гээд нам байгуулаад ажиллаж байгаан байна.
Мань эр лайв хийдэг юм байна. Тэр лайваа явуулахдаа сүүлдээ сэдэв олдохгүй болсон юм болов уу яасан юм бол өчигдөр миний өмнөх пост дээр тавьсан зурагнуудыг тавьж байгаад Монголын Шинэ Эдийн Засгийн Фррум гэдэг ТББ-ийн талаар мэдээлэл өгнө гээд зарласан. Манай найз нар надад анхааруулахаар нь би тэрнийг нь гүйлгээд харлаа. Би өөрөө худлаа ярих дургүй, хулгай хийдэггүй гэж ярьдаг. Худлаа ярьж байгаа, хулгай хийж байгаа хүний дундуур дуугүй өнгөрөөд явчихдаг хүн биш. Тэр дотроо намайг хавчуулж байгаад хэн нэгнийг гүтгэж байгаа бол, хэн нэгний нэр төрд халдаж байгаа бол, ямар нэгэн байдлаар өөрөө сайн хүн болж ард иргэдийн дунд оноо олж авч бусдыг дарлаж харлуулж байгаад очков аваад бусдад таалагддаг ийм зүйлд би үнэн голоосоо дургүй хүний хувьд хариу өгчихөе гэж бодсон юм. Ц.Оюунгэрэл хэлэхдээ “Монгол улсын ерөнхий сайд Батболд, Монгол улсын ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нар Монголын эдийн засгийн форумаар дамжуулж мөнгө кармаандаа авдаг” гэж өчигдөр хэлсэн.

