Хичнээн сайхан залуу ямар хөөрхөн бүсгүй болж хувирч болохыг харуулсан хүн бол трансжендер Соко. Бусад трансжендерүүдээ бодоход хөдөлмөрч, өөртөө анхаарч чаддаг нь бүсгүйчүүдийн анхаарал, атаархлыг татдаг нь нууц биш. 
Гэхдээ будаач, будаач гэхэд сахлаа будав гэгчээр гоо сайхандаа хэт анхаарсан Соко маань филлерээ ихдүүлсэн бололтой. Нүүр нь хавантай мэт харагдах болсон.
Цагийн аясаар хүн үрчлээтэх нь хорвоогийн жам. Харин жамыг сөрж нүүрэндээ филлер, ботокс тариулж, утас суулгуулах, арьсаа татуулах зэргээр бүсгүйчүүд маань анхаардаг болохоор бид түүнийг буруутгах гэсэнгүй.
Эсвэл утаснаасаа болоод ингэж харагдаж байж магад юм. 
Хувь, хувьсгалаа зэрэг гайхалтай зохицуулж байгаа сайхан бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас харцгаая.

