Рок попын “тэргүүн хатагтай” гэгддэг МУГЖ, зууны манлай поп дуучин Б.Сарантуяа ганц бие ээжийн амьдралаар амьдарч, гурван хүүхдээ ганцаараа өсгөж өндийлгөж өдийг хүрсэн.
Том хүү Эрхэмбилэг нь хэдийнэ эрийн цээнд хүрч, ээжийнхээ уран бүтээл, аж амьдралд багагүй дэмждэг үзүүлдэг болсон билээ. Харин нас барсан дүүгээсээ өргөж авсан охин нь энэ жил их сургуулиа дүүргэж, ажил амьдралын гараагаа эхлүүлж, дуучин бүсгүйг багагүй баярлуулсан юм.
Тэгвэл өөрийн жинхэнэ хайрын эзэнийнхэн охин гэгддэг Хулан охиныхоо хамтаар 10 жилийн зайтай зургаа сошиал хуудаснаа дэлгэсэн байна.

