Өчигдөр Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал “Боловсролын зээлийн сангаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийг 90 хувийг төрийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хүүхдүүд авсан” гэх ноцтой судалгааг нийтэд танилцуулав.
Үүнтэй холбоотойгоор Б.Болдсайхан эмч өөрийн цахим хуудаснаа “7 хүүхэд минь дэлхийн эхний 20-д ордог гадны их сургууль төгссөн .. нэгэнд н ч Боловсролын Тэтгэлэг, зээл аваагүй э, би өөрөө л төлсөн, учир н миний үүрэг, хариуцлага .. бусад хүүхэдийн боломж булаалдахыг хүсээгүй, Төр ба татвар төлөгчидөд өртэй байгаасай гэж хүсээгүй” гэжээ.
Тэрээр эмч хүний ёсзүй, хувь хүний итгэл үнэмшлээр өөрийгөө үл хайхран өрөөлийн бяцхан үрсэд амьдрал бэлэглэж яваа нэгэн билээ.Эрэлхэг зоригтой энэ эмчийн ард Д.Энхцэцэг хэмээх “хүчирхэг” бүсгүй бий. 30 жилийн амьдралаа хамтдаа өнгөрүүлсэн тэд үлдсэн хором бүрдээ хамт байхыг хичээх болсон.

