Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн Ч.Ундрам аа!!! Аав Ч.Чинбатыгаа Өмнөговиос савраа тат
Папарацци

УИХ-ын гишүүн Ч.Ундрам аа!!! Аав Ч.Чинбатыгаа Өмнөговиос савраа тат

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/19/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэтгүүлч Б.Отгон ийнхүү өгүүлжээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам аа!!! Аав Ч.Чинбатыгаа Өмнөговиос савраа тат гэж хэлээд өгөөч. Цагаан дэл уулын боомт руу зам тавих Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аас батлаагүй байхад танай аав хууль зөрчин Хүрмэн суманд замын техник хэрэгслүүдээ орууллаа. Дээрээс нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан дэл уулаар шинэ боомт нээх Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүллээ гэж өнгөрсөн хавар мэдэгдсэн. Тэр шийдвэр хэвээр байхад дайрч орох эрх танай аавд байхгүй. Эсвэл охин нь УИХ-ын гишүүн болчихоор хуулиас давсан эрх эдэлдэг юм уу?

Танай аавд Өмнөговийн Гурван тэс, Баянхонгор, Сэлэнгэ… гээд ухаагүй газар алга. Тэр мөнгөөр нь чи УИХ-д гишүүн болсон. Мөнчигрөөрөө биш мөнгөөр гишүүн болсон хүн хөгөө яаж чирдгийг хөөрхий чи минь хангалттай харууллаа.
Уурхай ухаж баяжсан аав чинь одоо бүр Хятадуутай нийлж Өмнөговийн урдуур Цагаан дэл уулын боомт руу уул уурхайн хүнд даацын зам тавьж үлдсэн ганц говийг нь цөлмөх гэнэ. Яг үнэндээ энэ бол Өмнөговийн урд сумдаар уул уурхайн лиценз авсан хятадуудын захиалга. Тэнд боомт нээгдэж, зам тавигдлаа л бол маргааш нь уг бүсэд олгосон 60 гаруй лиценз амилж, ухаж эхэлнэ. Говийн хөрс улаанаараа эргэж, цөлжилт, хуурайшилтаас болж тэнд амьд амьтан тогтох аргагүй болно. Өчигдөр говьд хүйтэн, шороон шуурга нүүр нүдгүй шуурсан.Хэдэн малчид мал, гэр орон, нялх нойтон хүүхдээ орхиод аавын чинь замын техникүүдийг нутаг руугаа оруулахгүй гэж шөнөжин тэмцэж нойргүй хонолоо. Энэ олон хүмүүсийн зовлон дээр зоолж олсон мөнгө тэгээд юм болох уу?
Ард түмний баялаг болсон уул уурхайг танай гэр бүл ганцаараа цөлмөж одоо болно оо. Ард нь байгаль дэлхий сүйрч, маш олон амьтан амь ажиргаанаасаа салдгийг мэднэ биз дээ. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг бол одоо аавыгаа амьтан хүн зовоож, говьд зам тавьж, үлдсэн хэдхэн малчид, амьтан ургамалын өлгий нутгийг устгахаа больчих гээд ард түмнийг төлөөлсөн төрийн түшээгийн хувиар хэлээд өгөөч. Эсвэл Өмнөговийн урд хэсгээр лиценз авсан Хятадуудын Монголын төрд илгээсэн “төлөөний хүн” нь өөрөө юм биш биз. Ч.Ундрам аа!!!

Мөнгөний төлөө нүдээ сохолно гэж үг бий шүү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.