Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг дэлгэцийн болон тайзны бүтээлээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн энгийн бөгөөд даруу нэгэн бол УДЭТ-ын жүжигчин Б.Эрдэнэцэцэг гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Түүний хувьд нэгэн цагт уран бүтээлээсээ түр хөндийрч олны нүднээс далд чимээгүй амьдрах болсон. Тэгвэл цахим хуудаснаа “Боловсролын зээлийн сангаас зээл авсан ихэнх нь албан тушаалтны гэр бүлүүд байна Зээлийн эргэн төлөлт одоо хүртэл сураггүй байхгүй. Улсын төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдийн мөнгөнөөс одоогийн $-н ханшаар 363-н тэрбум бүр 363н тэрбум төгрөгийг хулгайлжээ энэ их мөнгөөр МОНГОЛ улсад юу хийж болох байсан болоо гэж бодохоор үнэхээр гол харламаар гэтэл бид банк , банк бусаас хэдхэн төгрөгний зээл авахад нэг хоног өнгөрөхөд л зээлээ төл зээлээ төл гээд шахаж шаардана нэгэнт авсан юм чинь үүргийн дагуу төлөх ёстой.
Энэ нөхдүүд яахаараа өчнөөн саяын зээл авчихаад энэ олон жил эргэн төлөлт хийгээгүй өнөөг хүрсэн нэг шалтгаан нь үе үеийнБоловсролын салбарын сайдаар ажиллаж байсан нөхдүүд сайдын тушаалаар зээлийг нь тэглэсэн байдаг юм Уул шугамандаа УИХ-р хэлцэгдэж байж шиидвэр гардаг бололтой юм гэтэл салбарын сайд нь дур мэдээд тэглэчихдэг сайхан юмаа хэний зээлийг тэглээд хэнийх нь хүүхдийн зээлийг төлүүлдэг юм бүү мэд энэ асуудал дээр заавал хариуцлага тооцох ёстой авсан л бол төлөх ёстой
Хугацаа хэтэрсэн л бол ломбарднаас авахуулаад алданги тооцоод эхэлдэг биз дээ ингэж л татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг улсууд юм.
Ер нь эрхээ эдэлхээс үүргээ биелүүлдэггүй , хуулиа дээдэлдэггүй, хариуцлагагүй нийгмийн авилгач , луйварчдын гайгаар бидний цөөхөн монголчууд амьдрах гэж ядарч байна даа. Мөнгө идэж болох бүх л боломжийг тултал ашиглаж яваа энэ хүмүүсээс хэзээ яаж сална даа” гэлээ.

