Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг 20 минутад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Тасганы овооны зүүн талын замд “Ниссан маркийн ачааны тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болсны улмаас осол гарсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг шалгахад тус ачааны тээврийн хэрэгслийг зогсоож, чадалгүй хөдөлгөөнд оролцож, 2 тээврийн хэрэгслийг мөргөн 11 тээврийн хэрэгслийг шүргэж, замын хажуу онхолдсон осолд Тээврийн цагдаагийн албаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Урьдчилсан байдлаар зам тээврийн ослын улмаас нийт 5 иргэн эмнэлэгийн анхан шатны тусламж авсан, биеийн байдал хэвийн байна.

