Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй Үзмэрч засалч Нямаа билээ.
Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг юм.
Гоо үзэсгэлэн, загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог бүсгүй.
Хүмүүсийн дотоод сэтгэлийг засах олон чухал зөвлөгөө өгдөг билээ. Тэрээр энэ удаад “Өнөөдөр 5 сарын 20
Зуны тэргүүн сарын Шинийн 1.ний өдөр.
Энэ өдөр зул хүжээ өргөж маань уншиж өргөл мөргөл хийж ном уншуулж буян хийвээс хийсэн буян тань машид арвижин дэлгэрхийн билэгдэлтэй өдөр юм. Бид бүгдийн өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна. Та зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ. Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтуйгаа хэмээн зулыг өргөнөө. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хураана. Энэ болоод хойд насны буян хэмжээлшгүй их юм. Та бүхэн бүхий л санаж бодсон зүйлээ даатган залбирч гадна дотны гай барцадгүй байж өвчин зовлонгүй эрүүл энх хэл аманд орохгүй ажил үйлсийн барцад саадгүй бүтэмжтэй байж хийморь сүлд лундаа цог золбоо нь бадарч эд буян, буян хишиг нь арвижин дэлгэрч санасан бүх үйл бүхэн номын ёсоор бүтэх болтугай. Та бүхэн маань даган баясаж буян хишгээ хураагаарай. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ” гэлээ.

