Улсаас өгдөг олон тэтгэлэгт үнэнч шударгаар олон өрсөлдсөн ч огт авч чадаагүй тухай нэгэн иргэн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр“2008 онд Англи явах тэтгэлэг хөтөлбөрт тэнцэн удахгүй явах нь хэмээн хөл хөөрцөг болон чемодан, оо сойзоо бэлдээд гүйж байсан ч удалгүй, хөтөлбөр цуцлагдсан хэмээн сонссон. Харин хэдэн сарын дараа хичээлдээ тавтай морил гэсэн имэйлийг хүлээн авсан. Миний өмнөөс өөр хүн явсан байсан. Мэдээж хэн гэдэг нь тодорхой.
Улсаас өгдөг олон тэтгэлэгт үнэнч шударгаар олон өрсөлдсөн ч огт авч чадаагүй.
2012-2016 Малайз улсад очин Магистраа хамгаалахдаа эхний улирлалдаа өөрөө төлбөрөө төлж үлдсэн төлбөрийг тэтгэлэгт тэнцэж төлж байлаа.
2016 онд Виржиниагийн Технолоийн Их сургуульд Англи хэлний багшаар Магистр хамгаалахаар 30 хувийн тэтгэлэгтэй тэнцэж байлаа.
2017 он Өмнөд Сиэтлийн дээд сургуулийн эхний 1 улиралыг өөрөө төлбөрөө арай хийн хэд хэдэн ажил хийж төлөөд 2 дахь улирлаас сургуулиасаа тэтгэлэг аван хичээллэсээр сургуулиа төгссөн.
2021 оноос WGU Их сургуульд Бага Ангийн багшийн чиглэлээр суралцаж байна. Тэтгэлэг авч чадаагүй. 3-н хүүхэдтэй, бага маань дөнгөж ой гарантай учраас хичээлдээ зуун хувь анхаарлаа хандуулж, хүссэн дүнгээ авч чадахгүй байгаа тул тэтгэлэгт тэнцэхгүй байгаа. Гэхдээ хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө төлбөрөө төлөөд л сурч байна.
Энд би хоёр зүйлийг яримаар байгаа юм.
1-т Монголын гайгүй гэсэн бүх тэтгэлэгт материалаа өгөөд огт тэнцэхгүй байсан би Америкийн 2 сургуульд мөн Малайзийн нэг сургуульд шууд тэнцсэн. Би муу юу сайн уу? Мэдэхгүй… Эсвэл зүгээр л шударга бус байдал уу?
2-т Сурахыг үнэхээр хүсэх юм бол, сурах гэж буй мэргэжилдээ дуртай л бол хүн яаж ийгээд болгоод сураад төгсдөг. 3 ажил зэрэг хийгээд л төгсдөг. Үнэхээр хичээгээд тэтгэлэгийг хамж болдог.
БЗС-аас зээл авч сурсан хүмүүс зээл авах шаардлагагүй хүмүүс байсан. Зүгээр л дараагийн гарах үнэтэй брэндийн цүнхээ авахын тулд, онгоцоор нисэхдээ энгийнээр биш бизнесээр нисэж тэнэгтэцгээхийн тулд хүний хүүхдийн ирээдүйг булаацгаасан!
Тансаглалын төлөө хэн нэгнийг ирээдүйг шүү дээ!
Харин бид хоолтой нэг, хоолгүй гурав хоносоор сургуулиудаа төгсдөг.
Би Монгол улсаас нэг ч удаа зээл авч үзээгүй. Тэтгэлэг ч авч үзээгүй.
Бор зүрхээрээ зүтгэсээр одоо байгаагаа бүтээсэн.
Тэглээ гээд хэзээ ч үүгээрээ түрий барьж, барьцахгүй.
Харин ч мэдсэн сурснаа Монголынхоо ирээдүйд бодитоор түгээж, энд ажилтай ч Монголд хаялагатай явахыг хүсдэг.
50 Монгол эмэгтэйг ажлын байраар хангаж, татвараа төлөөд явж буй бизнес эмэгтэй.
Гэхдээ юу гээч… Надад үнэндээ л зэвүүн санагдаж байна…. Анх тэтгэлгээ алдсан үеийн зэцүүцэл орж ирж байна.
Тэр толгой хоосон ч тэтгэлэг, зээл нэрээр мөнгө хулгайлсан нөхдүүд Монголдоо буцаагаад ганц соёлын үр тарьж чаддагүй юм бол зээлсэн доллараа буцаагаад төлчих хэрэгтэй.
Хамгийн ихдээ л 100.000 доллар харагдана лээ. Та нарын хувьд юу ч биш ш дээ тэ…
Гэхдээ юу гээч? Та нарын хүүхдүүд ингэж эрхлэлдэхгүйн тулд бид нар одооноос та нарыг шахнаа!!! Танай хүүхдүүдээр өөрийн хүүхдүүдийн ирээдүйг булаалгахгүй шүү!
Ичээе, ил гаргая! Төлүүлцгээе! Байхгүй биш байгаа наадуулд чинь! Ёстой BS юм аа!”гэжээ.

