Олон нийт болон олны танил хүмүүс нэлээд бухимдалтай байна. Учир нь улстөрчид нь улсаа худалдаад ухаад зараад идчихсэнд мөн олон сангуудын мөнгийг цөлмөөд үр хүүхдүүдээ үнэтэй сургуульд сургачихсанд уурсаж байгаа юм.
Ужиг нь гэвэл эдгээр асуудал эрх барьж байгаа МАН-ынхантай шууд холбогдоно. Тиймээс МАН руу чиглэсэн зөв дайралт ч гэж харж болно.
Тэгвэл Цэцгэн зүйрлэл, Сайн байна уу ээжээ, Цагаанхан сэтгэл зэрэг дуугаараа олны танил болсон дуучин Н.Гантулга бухимдлаа илэрхийлжээ. Тэрбээр “МАН-д хүрээгүй хүртээгүй салбар гэж алгадаа, бүгдийг цөлмөжээ. Хариуцлага тооцвол хөгжил ирнэ, чадахгүй бол мөхнө” гэж цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

