Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй.
Тухайлбал, МУСГЗ Л.Балхжавын хүү Чингүүн 2008 онд БЗС-гаас 16.000 ам.доллар буюу одоогийн ханшаар 55 сая төгрөгийн зээл авч, АНУ-ын Кампбелсвиллийн Их сургуульд суралцжээ. Гэтэл зээлээ одоо хүртэл эргэн төлөөгүй байжээ.


