Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгож, хариуцлага тооц хэмээн уриа лоозон барьж залуусын жагсаалыг удирдаж байсан Эмоци продакшны жүжигчин У.Цогтбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ хэл амаараа доромжилсон хэргээр ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн.
Жүжигчин У.Цогтбаярт холбогдох зөрчлийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 5.2-1.1-т заасан хэрүүл маргаан үүсгэж, 5.2-1.3-ын бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож, долоо хоног баривчлах шийтгэл оноолоо.