“Ахиж хоёулаа муудахгүй шүү”, “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Нэг л үхнэ” зэрэг нийгмийг зөв зүйлд уриалсан, эерэг хандлагатай дуугаараа ялгарч буй реппер бол Thunderz. Түүний жинхэнэ нэрийг Б.Өлзий-Учрал гэдэг. Өсвөр үеийнхний дунд өөрийн уран бүтээлээрээ танил болсон.Тэрээр хонхны баярынхаа зургийг цахим хуудаснаа нийтэлжээ.
Хүүхэд насныхаа талаараа нэгэн хэвлэлд “Би их даруухан хүүхэд байсан. Бага ангидаа цагаан цамц өмсөөд л үсээ их самнадаг хүүхдүүд байдаг даа. Ернө нэг тийм номын талдаа байсан. Тэгээд гэрээсээ хол явж үзээгүй математикийн олимпиаданд их ордог байсан. Багадаа нэг удаа гандангийн тэр хавьд байхаа , төөрөөд тэгээд бүр автобусны хүнээс хаашаа явахыг нь асууж чадахгүй тийм л бүрэг. Дунд ангид ч гэсэн тэр чигээрээ л үргэлжилсэн. Гэхдээ шүлэг бичих их дуртай байсан” гэжээ.
.


