Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн баярыг угтан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрөөс эхлэн алдарт эхчүүдэд арын хаалгагүй авдаг одонг нь гардуулан өглөө.Энэ үеэр “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг өнөөдөр алдарт эхийн хоёрдугаар одонгоо авчээ. Түүний хувьд уран бүтээлээс түр хөндийрч эзэгтэй буюу ээжийн ажил үүргээ маш сайн биелүүлж, Монгол Улсынхаа хүн амыг өсгөхөд ийнхүү үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.