Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»СУДАЛГАА: ГУРВАН хүүхэд тутмын НЭГ нь “сэтгэцийн тулгамдсан асуудалтай” байх эрсдэлтэй байна
Папарацци

СУДАЛГАА: ГУРВАН хүүхэд тутмын НЭГ нь “сэтгэцийн тулгамдсан асуудалтай” байх эрсдэлтэй байна

Эрхэм админBy Эрхэм админ05/30/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр“Бага насны хүүхдийн цогц хөгжил, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын удирдах ажилтан, олон улс, иргэний нийгмийн байгууллага, эцэг, эх асран хамгаалагчдын төлөөлөл оролцож байна.

Arslan.mn

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их хурлаас бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх, бодлогыг хэн хэрэгжүүлэх, ямар байгууллагын оролцоотой хийх, бидний төлөвлөсөн зорилт юу байх зэрэг олон асуудлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХНХ-ын сайд н.Ариунзаяа нартай ажиллаж, өнөөдөр “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих бодлого”-ыг батлуулж чадсан. Чуулганы хамгийн гол зорилго нь бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, өнөөгийн байдлыг сайжруулах арга зам, шийдлийг хамтран хэлэлцэж, төрийн болон олон нийтийн байгууллага, гэр бүл, асран хамгаалагч нарын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготойг энэ үеэр онцолж байлаа.

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд энэ үеэр “Бага насны хүүхдийн хөгжил ба эрүүл мэнд” сэдэвт илтгэлийг тавьсан бөгөөд илтгэлдээ “Дэлхий дахинаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг эх, хүүхдийн эрүүл мэнд тухайлбал, өвчлөл эндэгдлийн байдлаар хэмждэг. Манай улсын хувьд Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтыг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэгтгэн тусгаж, мөн л эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах иргэдийн дунд эрүүл амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд олон ажлыг хийж байна. Монгол Улсын Засгийн газраас эх, нярайн эндэгдлийг бууруулах бодлогын арга хэмжээг шат дараалан амжилттай хэрэгжүүлсний үр дүнд  эхийн эндэгдэл 1990 оны түвшинтэй харьцуулахад 5.6 дахин бууруулсан. Манай улс 2015 онд Мянганы эхийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрч чадсан 9 орны нэг болж эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн.

Өнөөдрийн байдлаар бага насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны эмгэг тэргүүлж байгаа бол нас баралтын хувьд  төрөх өмнөх үед буюу перинаталь үед үүсэх эмгэг тэргүүлж байна.

Тиймээс бага насны хүүхдийн гаж хөгжлийн эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх зорилгоор олон улсын жишгээр удам зүйн лабораторийг анх 2012 онд ЭХЭМҮТ-д байгуулж, төрөхийн өмнөх (пренатал) үеийн гажгийн илрүүлэг шинжилгээ-19,077 эмэгтэй хамрагдаж,  194 хромосомын эмгэг илрүүлсэн. Харин төрсний дараах (постнатал) үеийн хромосомын шинжилгээ-2,057 эмэгтэй хамрагдаж, нийт 618 хромосомын эмгэг илрүүлж чадсан байна.
Өнөөдөр манай улсад хүүхдийн тусламж үйлчилгээнд орчин үеийн шинэ дэвшшилтэт технологи тасралтгүй нэвтэрч, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоог  үзүүлж байна. Тухайлбал,

  • Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал
  • Зүрхний нээлттэй мэс засал Зүрхний төрөлхийн хөгжлийн гажиг
  • Хүүхдийн төрөлхийн гаж хөгжил
  • Нярайн бүх төрлийн хавдар
  • Тархи хөргөөх эмчилгээний арга
  • Дутуу нярайд сурфактант эмчилгээ
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хийх мэдрэлийн ёзоор тайрах мэс засал
  • “Имж эх асаргаа” гэх мэт шинэ технологи, шийдлийг эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжүүлж байна.” гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд бага насны 441,3 мянган хүүхэд байгаа нь нийт хүн амын 12,7 хувийг эзэлж байна. 

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нийт хүн амд зохион байгуулж байгаа бөгөөд үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдэд дараах эмгэг түлхүү илэрч байна. Үүнд:

  • 3 хүүхэд тутмын 2-д 1-ээс дээш шүд цоорсон байна.
  • 3045 (5.5%) хүүхэд нүдний эмгэгтэй байна.
  • 3151 (50.8) хүүхэд арьсны эмгэгтэй байна.
  • 3 хүүхэд тутмын 1-д Сэтгэцийн тулгамдсан асуудалтай байх эрсдэлтэй  байна.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.