Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»С.Батдөлийг ахтай нь, хахууль өгсөн компаниудын удирдлагатай хамт шүүхэд шилжүүллээ
Папарацци

С.Батдөлийг ахтай нь, хахууль өгсөн компаниудын удирдлагатай хамт шүүхэд шилжүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ05/31/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. “Пауэрлэнд”, “Би Си Си ложистик”, “Мүгэн логистик”, “Аму даймонд”, “Биг могул коул энд энержи”, “Солонго цамхаг” компанийнхан нүүрсээ вагонд ачуулж өмнөд хөрш рүү хилээр гаргахын тулд С.Батдөлд 28 000-86 000 ам.доллар буюу нийт 1.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль авсныг ЭЦА болон АТГ-ын мөрдөгчдийн шалгалтаар тогтоосон байна.

Түүнийг хахуулиасаа Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт үл хөдлөх хөрөнгүүд, “Ланд круйзер-200” автомашин худалдан авч мөнгөө угаасан, олон объектууд худалдан авсан төлбөрийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хууль сахиулах байгууллагынхан буруутгаж буй.

С.Батдөлд холбогдох хэрэгт төрсөн ах С.Баттулгыг нь ч яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн аж. Мөн дээр дурдсан компаниудын хамаарал бүхий этгээд, хувьцаа эзэмшигчид болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарыг нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна.

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 43 186, мөрдөн байцаалтын 3709 хэрэгт хяналт тавьснаас авлига, албан тушаалын есөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор 7.3 тэрбум төгрөг гэрээс нь хураасан С.Батдөлийн хэрэг багтсан юм.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдаа тоосгоны үйлдвэрт зохих зөвшөөрөлгүй ажиллуулж, бусдад давуу байдал олгосон Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал, ЭМЯ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч асанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.