Жүжигчин Батука уран бүтээлээсээ түр хөндийрч, хувийн амьдралаа төвхнүүлсэн бололтой. Сүүлийн үед жүжиг болон кино дэлгэцийн тайзнаа харагдах нь багассан жүжигчин залуу маань гэр бүлтэй болж хөөрхөн охинтой болжээ. Тэрбээр гадаадад аялж зугаалж яваа бололтой.
Өчигдөр хүүхдийн баярын өдрөөр охиныхоо зургийг анх удаа харуулж, Олон улсын хүүхдийн баярын мэндийг твиттер хуудсаараа дамжуулан хүргэжээ.
Харин ямар эмэгтэйг насны ханиараа сонгосон нь одоогоор нууц байна. Ямартаа ч нэг хэсэг дуучин Наратай хайрын романс үүсгэж, адал явдал дүүрэн байсан Батука хувийн амьдралаа бүтээж, хөөрхөн охины аав болжээ.