Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилжээ.
Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхан тоглолтын дараа Солонгосчууд амжилтын шагнал гардуулан өгсөн байна.
Тэд үйл ажиллагаа дуусаад буудалдаа амрахдаа архидан согтуурч улмаар орлогч дарга орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа талаар БНСУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох KBS мэдээллээ.
Эх сурвалж: KBS

