УДЭТ-ын залуу жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун гэр бүлийн энэ хосыг монголчууд дэлгэцийн хийгээд тайзны хэд хэдэн бүтээлээр нь таньдаг болсон.
Жүжигчин Г.Алтангэрэл “Зангараг”, “Ану хатан”, “Аав” зэрэг киногоор олонд танигдсан бол, Г.Номуун “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байв.
Тэд хамтдаа Сити их сургуулийн урлаг судлал болон соёл судлаачаар анхны магистр болжээ. Г.Номуун сошиал хуудаснаа энэ талаар “Сити их сургуулийн урлаг судлал болон соёл судлалаар төгсөж буй магистарууддаа халуун баяр хүргэе.Миний бие урлаг судлалын магистраар,хань маань соёл судлаачаар Сити их сургуулын анхны магистр болон зэрэг ахив. Аав ээж болон театрынхаа хамт олондоо багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлье” гэлээ.