Монголын ногоон намын даргаар Н.Номтойбаяр сонгогдоно гэх мэдээлэл түгээд буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр нүүр хуудастаа үүнийг үгүйсгэжээ. Тэрбээр “Утга, үнэ нь алдагдсан ядруу улс төрөөс түр хол байгаа шүү. Харин улсад маань түгжил болсон олон асуудлуудыг Оксфордын их сургуульд авчраад, шийдэл эрэлхийлээд суралцаж байна. Үр дүн нь эерэг гарваас хожим энд эргэн ирж багшлаад, өчүүхэн ч гэсэн монгол legacy үлдээчих ухааны юм мөрөөдөж сууна” хэмээн бичсэн байна.

