Уналтыг болон сөрөг мэдрэмжүүдийг биеэрээ мэдэрч үзсэн гэх Топ модель Э.Сэлэнгэ өөрийнхөө талаар болон өөрчлөлтөд бэлэн байх, эерэг сөрөг мэдрэмжүүдийг хэрхэн яаж хүлээж авах, эмэгтэй хүн ямар байх талаар өөрийнхөө үзэл бодлыг “Алганы хээ” ток шоугаар оролцох үеэрээ хуваалцаж ярилцжээ.

Тэрбээр “Миний хувьд ямар ч өөрчлөлтийг хэзээ ч ямар ч тохиолдолд эерэг байсан ч сөрөг байсан сониуч байдлаар хүлээж авдаг. Уналтыг мэдэрч үзсэн. Сэтгэлзүйн стрессд орж байсан. Сүүлийн жилүүдэд бясалгалаар явж байна. Академик түвшинд сурч байна. Сэлэнгээ өөрийн өөртэйгээ танилцах боломжийг өгсөн. Учраа олохгүй унаад яваад байсан тэр үед Сэлэнгээ өөртэйгээ танилцах мэдрэмжийг өгсөн. Учраа олохгүй яваа маш олон хүмүүс байгаа байх. Та хэдий завгүй ч байсан бясалгалыг сонирхоод үзээрэй гэж зөвлөмөөр байна” гэв.

