Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн амин хайртай том охин Д.Зөөлөнсий бурхны орныг зорьсон ээждээ зориулж өөрийнхөө анхны зохиосон дууныхаа бичлэгт оржээ. Дуу нь бэлэн болсон бөгөөд тун удахгүй сонсогч олонд сонордуулахад бэлэн болжээ. Энэ талаар хайртай аав Дээгий “NEW STAR” студид хөөрхөн Зөөсийхөн анхны зохиосон дууныхаа бичлэгт орж байна.
Түүний зохиосон ээждээ зориулсан дуу тун удахгүй та бүхэнд сонсогдох болно. Ийнхүү аав нь амалсандаа хүрлээ.Аялгуу, шүлэг Д.Зөөлөнсий
Огт оргүй
Гэрэлтэн асах нарны хажууд
Хөх сар байсан
Гэгээнтэн бурхдын хайрын сургаальд
Амьдрал байсан
Хязгааргүй огт оргүй
Хэмжээлэшгүй хэн ч даахгүй
Ийм л хайрыг бурхан бидэнд өгчээ” гэж охин үрээрээ бахархжээ.

