Найруулагч Д.Галбаяр, жүжигчин А.Өсөхжаргал буюу Өөскө хоёр цахим сүлжээнд байнга хэрэлдэж нэгнийхээ янзыг үзэж, зөвшөөрөлгүйгээр зураг хөргийг нь нийтэлж, түмний хэл амны бай болгоод байдаг.
Ихэвчлэн найруулагч Д.Галбаяр Өөскөг хатуухан чадсан харагддаг. Хэдий мааз наргиан ч гэлээ эрчүүдийн тоглоом заримдаа хэт хатуу харагддаг. Тэгвэл найруулагч, жүжигчин хоёр эв найртай болж, цаашид нэг нэгнээ элдвээр хэлж бичиж гоочилж, хэрэлдэж байхгүй ээ гэсэн гэрээнд гарын үсэг зурж, эвлэрсэн байна. Энэ талаар Д.Галбаяр “Эвийн гэрээнд гарын үсэг зурлаа. Одоо хэрэлдэхгүй ээ. Дандаа миний үгээр байна гэнээ” гэж бичээр оруулсан зураг нь олон хүний инээдийг хүргэсэн эможи, сэтгэгдэл авчээ.

