Бүгд Найрамдах Чех Улсад 2023 оны 5 дугаар сарын 3 наас -6 ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаан”-д Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Гансүлд оролцож гуравдугаар байр эзэлсэн билээ.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Г.Гансүлдийн авьяас чадварыг өндрөөр үнэлэн холбогдох журмыг үндэслэж мөнгөн шагнал болох есөн сая төгрөгөөр шагнан урамшуулахаар боллоо.
Сурлага, хөдөлмөр, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе

