Яруу найрагч гэхээсээ илүү бизнесмэн, улс төрч, “Шөнийн захын эзэн” гэдгээрээ танигдсан эрхэм бол М.Хүрэлсүх. Тэрээр өөрийн анхны амьдралаас өрх тусгаарлаж өөрөөсөө дүү дуучин бүсгүйг амьдралын ханиараа сонгосон. 
Ардын жүжигчин А.Долгорын гарын шавь гэгдэх Л.Солонго хүүхэд төрүүлэх бүртээ том том бэлэг авдаг гэдгээрээ алдартай. Тэрээр анхны хүүхдээ төрүүлэхэд тоглоомын газар, удаах хүүхдээ төрүүлэхэд Лексус-570, гурав дахь хүүхдээ төрөхөд амралтын газар, жуулчны бааз бэлэглэж байсан гэдэг.
Тэгвэл тэд тун удахгүй дөрөв дэхь хүүхдээ өлгийдөн авах болжээ.
М.Хүрэлсүх эхнэртээ зориулж бэлэг бэлдэв үү гэлтэй хуримаа хийв. Тэдний хуриманд АЖ А.Долгор, МУГЖ С.Мөнгөнцэцэгээс авахуулаад сонгодог урлагийн төлөөлөгчид, рок поп, хип хоп, нийтийн дуучдын цугларал болсон гэхэд хилсдэхгүй “урлагийнханаар зодсон” хурим болсонг уригдсан зочид нь ам булаалдан ярилцаж байна. 
Хуримынхаа үеэр дуучин Л.Солонго “Хань минь хоёулаа” дуугаа дуулж хуримын зочиддоо сюрприз барьжээ. Түүний ихэнх дууных нь үгийг нөхөр нь бичсэн байдаг.



1 сэтгэгдэл
Хөгиин маанаг юмнууд кккк,хуучин үр хүүхэд нь хараад яасан их гомдож байгаа бол