Үг үзэл бодлоосоо болж нийтийг нийгмийг талцуулж, турхич, буруу зүйлд уриалан дууддаг гэх цэнхэр үст Э.Цэрэнд хэдэн сарын өмнө цагдаагийн байгууллагаас цахим гав зүүлгэж, хараа хяналтандаа оруулсан билээ. Цахим гавтай түүний хийх үйлдэл нь хянагдаастай гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, чөлөөтэй зорчих эрх ч хязгаарлагдмал байсан гэсэн үг юм. Тэгвэл энэ сарын 17-нд Э.Цэрэнгийн цахим гавтай байх хугацаа дуусч, гавнаасаа суллагджээ. Гаваа тайлсан тэрбээр эрх чөлөөтэй болж агаар салхинд өөрийн тааваараа амарч зугаалж явна. Тэрбээр “Гавнаасаа саллаа. Надтай хамт байж, намайг хайрласан болгонд талархая хор тайлах эмчилгээнд орно. Анх удаа ойрхон уул усанд гарав… нарны илч хурц, нүд гялбам байна” хэмээн бичжээ.

