Амьдралын буруу хэвшил дадлаасаа болж хэт таргалсан бүжигчин бүсгүй Э.Төгөлдөр фитнесийн багш Л.Саруулбат багшийн удирдлага зааварчилгаа доор хэдэн сар нухуулж “нүдүүлсэний” эцэст 132 кг жингээс 95 кг жинтэй болтлоо илүүдэл жин өөхөө хаяжээ.
Эмэгтэй хүн гэхэд элдэв муу муухайгаар хэлүүлэхийн хажуугаар асар их тэсвэр тэвчээр гаргаж өөрийгөө ялж байгаа хүн. Мөн багштайгаа ч харилцааны хувьд жаахан асуудалтай байгаа тэд өөрсдийн зам мөрөө хөөхөөр болсон бололтой шүү. Багш нь “Төгөлдөрийн төлөө хийх ёстой зүйлээ хийсэн. Одоо сайн багш байвал Төгөлдөрийг үргэлжлүүлж авч яваарай” гэжээ. Э.Төгөлдөрийн хувьд өөрөө анх Л.Саруулбат багшид хандаж, турах хүсэлтэй байгаагаа илэрхийлж бөөн юм болж байж багш шавь болж өнөөдрийг хүртэл хамтдаа өөрчлөлтийг хийж, өөрийгөө өөрчлөхийн төлөө тууштай явж ирсэн байна.

