Шуранхай хамтлагийн дуучин, уртын дуучин Б.Номин-Эрдэнэ хамтлагаа тарснаас хойш уран бүтээлээсээ хөндийрч, эзэгтэй ажлыг нэр төртэй үүрэгтэй хийж байгаа билээ. Тэрбээр Э.Түвшинжаргал гэх залуутай ханилан суугаад 9 жил болжээ. Хоёр хүүхдийн ээж болсон дуучин бүсгүй маань бизнесийн салбарт хүч үзэж байгаа бололтой шүү.
Тэгвэл хувийн амьдралаа төвхнүүлж, бизнесийн салбарт өөрийгөө сорьж яваа дуучин бүсгүй маань нөхөртэйгээ танилцаад 29 жил болсон байна.Үерхээд 10 жил болжээ. 9 жилийн өмнө хуримаа хийж байжээ. Тэрбээр нөхөртөө хандаад “Зөвхөн минийх хайртай шүү” хэмээн сэтгэлийн үгээ цахим хуудсаараа илэрхийлжээ.


