Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Х.Булгантуяа: Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242,000 төгрөгөөр нэмэгдэнэ
Мэдээ

Х.Булгантуяа: Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/28/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон асаргааны тэтгэмж нэмэгдэж буйтай холбогдуулан ХНХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Хуралын үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Энэ оны хоёр их наяд төгрөгийн төсвийн тодотголын 90% нь ХНХЯ-ны хүрээний төсөвт зарцуулагдана. 2023 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж буй төсвийн тодотголын хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэе. Итгэлцүүрээр ахмадуудын тэтгэврийн зөрүүг 10 жилийн дараа шийдэж байна. Бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ. 168,000 иргэний тэтгэврийн зөрүү арилж байна.

Тэтгэврийн доод хэмжээг 550,000 төгрөг болгох арга хэмжээг авлаа. Нийгмийн даатгалын сангаас нийт 488,000 иргэн тэтгэвэр авдгаас 75 орчим хувь нь буюу 361,000 иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Үүнд итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэх ахмадууд бий.

Тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд 496.2 мянган иргэн хамрагдах бөгөөд нийгмийн даатгалын сангаас 194.4 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.

Долдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэвэр 325,000, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 325,000, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгох тэтгэмж 275,000, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа хүний тэтгэмж 275,000 төгрөг болж нэмэгдэж байна.

Төрийн албан хаагчдын цалинг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлж байгаа. Төрийн захиргааны байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгт хүрч байгаа. Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242,000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30%-аар нэмэгдүүлсэн. Нэг их наяд төгрөг эдгээрт зарцуулагдана” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.