“Чиний хайранд”, “Чамайгаа санахаар”, “Чамайгаа оллоо” зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Үүрээ буюу М.Үүрцайх урлагаас нэг хэсэг хөндийрсөн ч эргэн ирсэн билээ.
Тэрбээр өнгөрсөн онд анхны бие даасан “Дурсамж амьдрал” анхны бие даасан тоглолтоо хийсэн байдаг. Тэгвэл нэг хэсэгтээ урлагаас хөндийрч нам гүм байсан Үүрээ дуучин маань хувийн амьдралдаа илүү анхаарч үр хүүхдээ өсгөх, сайн ээж, сайн ханийн ажлаа үүрэгтэй сайн хийсэн тэрбээр удахгүй бүл нэмж, хүү охиноо дүүтэй болгох нь ээ.
Хэдхэн хоногийн өмнө болсон хурим дээр уран бүтээлийн хамтрагч Мөнхбаттайгаа ирж ая дуугаа өргөсөн тэрбээр өнөө маргаашгүй амаржихаар харагдав.

