Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Монгол, Хятадын “Цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв” байгуулах хамтарсан судалгааны баг ажиллаж эхэллээ
Мэдээ

Монгол, Хятадын “Цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааны төв” байгуулах хамтарсан судалгааны баг ажиллаж эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ07/04/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 сарын 28-ны өдөр БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын мөрөөр Монгол Улсын төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 4-9 ний өдрүүдэд БНХАУ-д албан томилолтоор ажиллаж, Хятад улсын цөлжилтийн төлөв байдалтай танилцаж тус Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газрын төлөөлөлтэй уулзсан юм.

Дээрх албан томилолтын хүрээнд хоёр тал хэлэлцэж БНХАУ-ын төлөөлөгчдийг Хамтарсан цөлжилтийн эсрэг судалгааны төв байгуулахаар Монгол улсад ажиллахыг урьсан. Урилгын дагуу 14 хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын баг 6 дугаар сарын 26-аас 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж байгаа ба  БНХАУ-ын ОУ-ын зөвлөх корпорацыг төлөөлөн Дэд профессор Жан Хаой И, БНХАУ-ын Ойн академийн профессор Ю Бао нарын эрдэмтэн судлаачдыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, болон холбогдох газар хэлтсийн дарга нар хүлээн авч уулзав.

Уулзалтаар ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Ой, бэлчээрийн газар хооронд байгуулсан “Гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх” тухай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол Хятадын Цөлжилтийг Сааруулах Хамтын Ажиллагааны Төв”-ийг байгуулах бэлтгэл ажлыг хангах, хамтарсан судалгааны багийг байгуулах, суурин ажиллах төлөөлөгч томилох,  Монгол-Хятадын хамтын ажиллагааны төвийн байршил, цөлжилтийн судалгааны мониторинг цэг байгуулах газруудыг сонгох зэрэг асуудлыг хөндлөө.

Хоёр Улсын хил орчим цөлжилт, шороон шуурга ихээр үүсч байгаа ба үүнийг таслан зогсоох, туршилтын талбар болон төгөл байгуулах ажлыг эрчимжүүлж, богино хугацаанд үр дүнд хүргэхээр хоёр тал хамтран ажиллах юм. Энэ нь зөвхөн манай хоёр Улс биш Зүүн өмнөд Азийн Улс орнуудын асуудал болсон гэдгийг БНХАУ-ын Ойн академийн профессор Ю Бао онцолж байв.

Хамтарсан судалгааны багийн ажиллах хөтөлбөр, чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХА Ойн газар, ШУА-ийн дэргэдэх Газарзүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын судалгааны багтай хамтран боловсруулаад байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.