Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»БЗС-гийн дарга Д.Гардийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хилээр гарахыг нь хязгаарлав
Папарацци

БЗС-гийн дарга Д.Гардийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, хилээр гарахыг нь хязгаарлав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/07/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олны анхаарлын төвд буй Боловсролын зээлийн сан (БЗС)-гаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор УЕПГ-аас ажлын хэсгийг байгуулаад буй билээ. АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан уг ажлын хэсгийнхэн шалгалтаа үргэлжлүүлж, зарим хүнийг яллагдагчаар татаад байгаа аж. Мөрдөгчид 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон 230.1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, мөн улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн, үгүй, албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашигласан, эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан уу гэдгийг тогтоохоор шалгалт явуулж буйг НПГ-ын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал өнгөрсөн лхагва гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн.
Тэгвэл АТГ, ЭЦА-ны мөрдөгчдийн гаргасан, БЗС-гийн ажлын албаны дарга Д.Гардийг яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг НПГ-аас шүүхэд хүргүүлснийг өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнд шүүхээс БШУЯ-ны харьяа БЗС-гийн ажлын албаны даргын албан тушаалыг эрхлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Д.Гарди 2022 оны дөрвөөс зургадугаар сард өөртөө 1.5 сая гаруй төгрөгийн урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж авсан. ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт зээлээр суралцсан бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 32 мянган ам.долларын зээлээ чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр мөн оны наймдугаар сард хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Улмаар яллагдагчаар татах тогтоол батлан танилцуулж, ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Түүнчлэн БЗС-гийн захирлаар ажиллаж байсан, 2008 онд Австралийн Сиднейн их сургуульд сурахаар тус сангаас 47 010 ам.долларын зээл авсан П.Лхагвасүрэнгийн хууль зөрчсөн үйлдлүүдийг ажлын хэсгийнхэн нарийвчлан шалгасаар буй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.