Манай улсад өөрийгөө “хаад, ноёд”-д өргөмжилдөг мода дэлгэрсэн бололтой. Үүнийг хамгийн анх санаачилсан хүн бол дуучин, экс гишүүн Самандын Жавхлан. Үүний дараахан өөрийгөө Чингис хаанд өргөмжилсөн М.Баасанжаргалын солиорол дуусаагүй байгаа. Гэтэл үүний араас Хар сарнайгийн Амараа гарч ирэв бололтой. Саяхан төрийн их шагнал болох МУГЖ цол хүртсэн тэрбээр шагналаа авчихаад хаадын суудаг суудал шиг суудал дээр суугаад хүмүүсээр зөөлгөөд явж байгаа зураг нь цахим орчинд тархжээ.