Тамхины цэгээс цаг үеийн мэдээг шуурхай хүргэж, Монгол төрийн хар хүмүүсийн сайн дүү хэмээгдэхээр зураг авхуулан гунхаж явсан бүсгүй Сүнээ ээж болсноор нам гүмхэн даруухан амьдрах болсон.
Анхны үрээ өлгийдөн асар даруухан байх болсон тэрбээр дахин маамуулахаар зэхэж байгаа гэнэ шүү. Тодруулбал, хөл хүнд зургаа өөрийнхөө цахим хуудсанд байршуулсан байх юм.
Анхны үрийнхээ аавыг сонгосон нь зөв алхам боллоо хэмээн тэрбээр сонголтоо баталгаажуулан ийнхүү хоёр дахь үрээ тээж байгаа бололтой шүү.
Эмэгтэй хүн сайн ханьтай бол төрөхөөс айдаггүй гэнэ лээ. Олны хэл амтай үед нь Сүнээг жирэмслүүлэн, намба суулгаж, дахин үрийн зулай үнэрлэх гэж байгаа чухам тэвчээртэй залуу танд баярлалаа гэж хэлье дээ.
1 сэтгэгдэл
ene yanxan shig ym hend hamaa bnaa