Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна
Мэдээ

2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна

Эрхэм админBy Эрхэм админ07/11/2023Updated:11/29/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартоныг 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Тэрбээр “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган 2023”-д оролцож байгаа юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулганд “Рио Тинто” группийн удирдлагууд оролцож, өндөр ач холбогдол өгч байгаад талархаж байна. Таны өнөөдрийн танилцуулсан илтгэл Эдийн засгийн чуулганд оролцогчдын талархлыг хүлээсэн. “Рио Тинто” алсын хараатай компани, манай улсад хэрэгжүүлж буй төсөл үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

 

Харин “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” баримт бичиг ирээдүйд бидний зорьж буй зүйлс юу вэ гэдгийг тодорхой харуулсан замын зураг учир бид идэвхтэй, хариуцлагатай компанийн хувиар хувь нэмрээ оруулах ёстой. Энэ нь зөвхөн уул уурхайн салбар байх албагүй. Монголд солонгорсон, тогтвортой эдийн засгийг бий болгох бүрэн нөөц бололцоо байна. 2028 он гэхэд Оюу Толгой жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ нь жилд зургаан сая цахилгаан машин үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний зэс. 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна” гээд урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Талууд сэргээгдэх эрчим хүч болон говийн бүс нутгийг усжуулах төсөл хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.