Хотын дарга Д.Сумъяабазар баяр наадмын өдрүүдэд амьсгаа өндөр байв. Тодруулбал, наадмын өмнөх өдрүүдэд нийслэл үер усанд автаж, хүн үүрэх, шалбааг цэвэрлэх гээд ачаалал ихтэй байх үед наадмын өдрүүдтэй золгосон. Ядаж байхад наадмын комисст багтсан болохоор ачаалал нь нэмэгдэж, бүүр ч амьсгаа өндөр байв. Гэсэн ч тулаад ирсэн ажил, даваад гарах ёстой юм болохоор ачаалал даагаад гарав.
Харин ачаалал дааж байгаа нь гээд Монгол ёс уламжлалаа мартсан уу яасан “Монголоо алдсан” үйлдэл хийв.
Тодруулбал, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүний бөхчүүд болох Монгол Улсын арслан цолонд хүрсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч, Монгол Улсын Гарди цолонд хүрсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсэхдээ мөнгөн цар бүхий зүйл өгсөн юм. Харамсалтай нь үзүүр, түрүүний бөхчүүдэд бэлэг өгөхдөө ханцуйгаа шамласан байдалтай өгөв.
Уг нь Монгол ёсонд хүнд юм өгч, авахдаа ханцуйгаа заавал буулгах ёстой. Ханцуй шамлаастай, ханцуйгаа гадагш, дотогш хумьсан байдалтай золгох, бэлэг сэлт, ер юу ч гэлээ өгч авалцахыг, өстөн хонзонтой болдог гэж үзээд машид цээрлэдэг билээ. Д.Сумъябазар дарга уг нь мэдэх л учиртай. Өдий насны эр хүн ийм аар саархан ёс алдаж үл болно.
Ядаж хотын даргыг дагалддаг олон хүн нь энэ мэт ёс алдсан үйлдлийг нь засаад залруулчихгүй дээ.
Цамцны загвар нь ийм байсан ч ханцуйгаа буулгаж байгаад өгөх байсан ч ийнхүү хотын дарга маань “Монголоо алдав”.
1 сэтгэгдэл
За яахав дээ…Хөөрхий