Монгол улсынхаа төлөө шөнө оройн цагаар БНХАУ-ын иргэдтэй уулзахад бэлэн гэж хэлж болох Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын нуруу одоо л тэнийж байгаа бололтой шүү. Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалтай холбоотойгоор тэрбээр БНХАУ-ын элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, шөнө орой болсон ч Монгол улсынхаа төлөө тэрбээр ажилласан юм. Улмаар Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалд багтан ажиллаж байгаа харагдсан. Өөрөөр хэлбэл тэрбээр наадам эхлэхээс өмнө айлчлал, Эдийн засгийн форум УИХ-ын гишүүн, сайдын хувьд ачаалал ихтэй байсан гэж хэлж болно.
Харин УИХ-ын чуулган завсарлан, баяр наадам болж улс даяараа амарч давхар дээлтэй Ч.Хүрэлбаатар сайд амарч нэг нуруугаа тэнийлгэх боломжтой болов.
Амралт чөлөөт цаг эхэлсэн энэ цаг үед Ч.Хүрэлбаатар сайд наадаад завгүй байгаа бололтой шүү. Түүний энэ жилийн наадмын гоёл нэг ийм.